images

Хойд Солонгос: Ким Чен Уны оролцсон ёслол дээр байлдааны шинэ онгоц эвдэрчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-22


   Хойд Солонгосын Чонжин хотын хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн байлдааны шинэ онгоцыг усанд буулгах үеэр ноцтой осол гарсан талаар тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлэв. Удирдагч Ким Чен Ун биеэр байлцсан ёслолын үеэр онгоц нэгэн жигдээр усанд буух байтал бөгсөн хэсэг нь түрүүлж хөдлөн хөндлөнгийн биеттэй мөргөлдсөн бөгөөд улмаар онгоцны ёроолын хэсэг эвдэрсэн байна. Ингэснээр толгой хэсэг нь байрандаа үлдсэнээр онгоц усанд бууж чадалгүй гацжээ. Ким Чен Ун энэ явдлыг “Туйлын хариуцлагагүй, гэмт явдал” хэмээгээд, болсон явдалд Хөдөлмөрийн намын Батлан хамгаалах үйлдвэрлэлийн хэлтэс, ШУА-ийн Механикийн хүрээлэн, Пёньян хотын Технологийн их сургууль, Хөлөг онгоцны зураг төслийн хүрээлэн, Чонжин хотын хөлөг онгоцны үйлдвэрийн удирдлагыг нэр заан буруутгасан байна. Улмаар ирэх зургаадугаар сард болох Хөдөлмөрийн намын Төв хорооны ээлжит Бүгд хурлын өмнө уг онгоцыг бүрэн засварлаж ашиглалтад оруулахыг даалгасан бөгөөд энэ явдал БНАСАУ-ын олон улсын нэр хүндтэй шууд холбоотой болохыг онцлон тэмдэглэжээ. Хойд Солонгост ялангуяа олон нийтэд нээлттэй болсон арга хэмжээн дээр тохиолдсон иймэрхүү алдаа дутагдлыг албан ёсоор, ил тод мэдээлэх нь туйлын ховор үзэгдэл юм.

   Ким Чен Ун өнгөрөгч 4-ний өдөр танкийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, БНАСАУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд явуулж буй үндэсний хуягт техникийн үйлдвэрлэлийн технологийн ахиц дэвшлийг өндрөөр үнэлсэн юм.     

Гэрэл зургийн эх сурвалж: KCNA агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.