images

МИАТ Хөх хот руу шинэ нислэг эхлүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


  Үндэсний агаарын тээврийн МИАТ компани Өвөр Монголын Хөх хот руу ирэх сарын 6-наас шууд нислэг үйлдэхээ зарлалаа. Үүнтэй холбогдуулан нээлтийн урамшуулал болгож тасалбарын үнийг нэг талдаа 436100, хоёр талдаа 724000 төгрөг болгосон байна. Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гараг бүр 21:25-23:15 цагийн хооронд нислэг үйлдэх бол Хөх хотоос нааш даваа, пүрэв, бямба гарагуудад  00:15 - 02:15 цагийн хооронд тогтмол ниснэ. Нислэг үйлдэх хугацаа 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Манай улсаас Хөх хот руу "Аэро Монголиа" болон "Хүннү Эйр" компаниуд шууд нислэг үйлдэж байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.