images

Аймаг, цэргийн наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-22


   Аймаг, цэргийн наадмын барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд энэ жилээс допингийн шинжилгээ өгч эхлэх болсныг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ. Үндэсний их баяр наадмын тухай хуульд 2023 оны долоодугаар сарын 7-нд шинээр нэмсэн заалт ийнхүү хэрэгжих гэж байна. Ингэснээр 21 аймгийн наадамд шөвгөрсөн 84, нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн наадамд шөвгөрсөн 12, жилд ганц удаа болдог Бүх цэргийн наадамд шөвгөрсөн дөрөв гээд нийт 100 бөхийг жил болгон допингийн шинжилгээнд хамруулдаг болох юм. Хэрэв бөх допингийн шинжилгээнд орохоос татгалзах эсвэл зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцдог журамтай. Харин шинжилгээ өгөөд хориглосон бодис илэрсэн бол В сорьцоо шинжлүүлэх эрхтэй бөгөөд шинжилгээний төлбөрийг тухайн бөх өөрөө төлнө. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21.5-д "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.