Найзынхаа амийг аварч ЭЕШ-аас хоцорсон хүүг хэрхэн урамшуулав?
Анд нөхдийн мэдээ
2025-05-22
Хятадын зүүн нутгийн Шаньдун мужид амьдардаг 18 настай хүү Жан Жаофэн найзынхаа хамт их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөр таксигаар явж байжээ. “Гаокао” хэмээх Хятадын их сургуульд элсэх шалгалт нь маш хатуу шалгууртай, улс даяараа анхаарал хандуулдаг онцгой чухал шалгалт юм. Таксинд суугаад явж байх үед найзынх нь бие муудаж, удалгүй ухаан алджээ. Жан найздаа хиймэл амьсгаа хийж, таксины жолоочид учирлан хамгийн ойр байх эмнэлэгт хүргэхийг хүсэв. Таксины жолооч замын цагдаа нарт учирлан хэлснээр улаан гэрлээр давхин долоон минутын дотор эмнэлэгт хүрэхэд зүрх нь зогсонги байдалтай байсан аж. Найзынх нь бие дээрдсэний дараа Жан хүү сургуульдаа энэ тухай мэдэгдэж, шалгалт авах газарт яаравчлан ирсэн ч шалгалт аль хэдийнэ дууссан байлаа. Тэрбээр "Найзыгаа аварсандаа баяртай байна. Шалгалтыг дараа жил дахин өгч болно, харин найз ганцхан” гэжээ. Энэ мэдээ цахим орчинд олон хүмүүсийн талархал хүлээж, зарим хүмүүс сайхан сэтгэлтэй хүүд шалгалтаа нөхөн өгөх боломж олгохыг хүсч холбогдох байгууллагад хандсан байна. Харин Боловсролын яам журмын дагуу шалгалт нөхөж авах боломжгүй гэж мэдэгдсэн ч удалгүй шийдвэр гаргаж, түүнд шалгалтад орох боломж олгожээ. Түүнчлэн, хотын намын хорооны улс төр, хууль зүйн газар Жан хүү болон таксины жолооч Ван нарт Хүндэт иргэний өргөмжлөл, 10 мянган юанийн мөнгөн шагнал олгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.