images

Хөрөнгийн бирж: Амжилттай хэлэлцээрийн дийлэнхийг "Эрдэнэс Тавантолгой" хийж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-09


 "Эрдэнэс Тавантолгой" компани энэ сарын 6-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалжээ. Улмаар нүүрсээ БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөхөөр тохиролцсон байна. Эхний арилжаанд таван багц буюу 32 тонн нүүрс оруулахад хоёр байгууллага оролцсоноор 34.9 ам.доллараар хэлцэл хийжээ. Харин хоёр дахь арилжаанд хоёр багц буюу 12800 тонн оруулахад мөн хоёр оролцогч 35 ам.долларт хэлцэл хийсэн байна. Тус компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байгаагаа цахим хуудсандаа тодотгосон байна. Учир нь Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар он гарснаас хойш амжилттай хийсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани бүрдүүлж байгаа ажээ. Сонирхуулахад, эрчим хүчний нүүрсийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд хүхэр болон үнсний агууламж бага, дулаан ялгаруулах чадвар өндөр, боловсруулалт шаардахгүй гэдгээрээ онцлогтой. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.