images

Волейболын шигшээ багийнхан Вьетнамд очжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-06


   Монголын волейболын шигшээ багийн эмэгтэй тамирчид Азийн волейболын холбооноос Вьетнамын Ханой хотноо зохион байгуулах Үндэстний цомын тэмцээнд оролцохоор энэ сарын 4-ний өдөр эх орноосоо мордсон билээ. Зорьсон газраа өнөөдөр хүрсэн манай тамирчид маргааш оройн 16 цагаас Филиппиний, 8-ны өдрийн 11 цагаас Казахстан, улмаар Шинэ Зеланд, Индонез, Ираны багтай дараалан тоглох хуваарьтай. Манай тамирчдыг Б.Хэрлэн, А.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтөгс, М.Энхболд, Д.Отгонхүү нар дасгалжуулна.Харин шигшээ багийн ахлагчаар спортын мастер П.Энххүслэн сонгогдсон байна. Тэмцээн энэ сарын 7-14-ний хооронд болох бөгөөд 11 улсын шигшээ баг оролцох эрхээ авсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.