images

Грета Тунберг тэргүүтэй идэвхтнүүд Газын зурваст ойртож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-09


   Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг тэргүүтэй 12 хүнийг тээвэрлэсэн хөлөг онгоц Египетээр дамжин Газын зурвасын эрэгт ойртож байна. Харин Газын зурвасыг бүслэн хаагаад буй Израилийн арми хөлөг онгоцыг нэтврүүлэхээс татгалзах бодолтой байгаагаа мэдэгджээ. "Эрх чөлөөний флот" бүлгэмийн "Маделин" хөлөг онгоц өнгөрсөн 1-ний өдөр Италийн Катаниа хотоос Газын зурваст буй оршин суугчдад тусламжийн бараа хүргэхээр хөдөлсөн юм. Тус хөлөгт яваа Германы хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Яземин Акар одоогоор аялал хэвийн үргэлжилж буйг дурдан, удахгүй Газын усан хилийг нэвтэрч, 9-ний өглөө зорьсон газраа хүрэх төлөвлөгөөний дагуу явж буйгаа мэдэгдээд "Хэрэв Израиль бидэн рүү дайрвал энэ нь дайны гэмт хэрэг болно" гэжээ. Хөлөг онгоцонд Герман, Франц, Бразил, Турк, Швед, Испани, Нидерландын идэвхтнүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчид зорчиж яваа юм. Мөн хөлөг онгоцонд яваа Европын парламентын (ЕП) гишүүн Рима Хассан улс орнуудын төр засагт хандаж хөлгийг аюулгүй нэвтрүүлэхийг уриалсан байна. Мөн Европын парламентын 200 орчим гишүүн орон  Израилийн Засгийн газарт захидал илгээж, Мадлен хөлгийг Газын зурваст нэвтрүүлж, хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөхийг уриалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.