500 тонн хог цэвэрлэж, 10 мянган мод тарив
Чихэнд чимэгтэй
2025-05-29
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна иргэд зөвшөөрөлгүй хог хаядгаас 13 хорооны 45 байршилд ил задгай 500 орчим тонн хог хуралдаад байжээ. Тэгвэл энэ хогийг Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү 14 хоногийн турш зөөж цэвэрлэсэн байна. Улмаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа эрүүл мэнд, боловсрол, тохижилт, ногоон байгууламж хариуцсан байгууллага болон цэргийн анги, иргэд, хорооны ажилтнууд нийт 10 мянган мод тарьжээ. Нийт 38 га талбайд 8800 улиас, 1200 хайлаас, бургас тарьсан бөгөөд тойруулан 3.1 км урттай хашаа татаж ойн зурвас үүсгэсэн байна. Тус дүүрэгт иргэд барилгын болон том оврын хог хаягдал шөнийн цагаар авчирч хаядаг зөрчил их гарч байжээ. Иймд дүүргээс 24 цагийн хяналтын камерыг байршуулж, тэдгээр иргэдэд хариуцлага тооцохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.