105 настай тамирчин дэлхийн наадмаас дөрвөн алтан медаль хүртэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-28
Тайванийн нийслэл Тайбэй хотод болсон Дэлхийн мастеруудын их наадамд Тайландын тамирчин, 105 настай Саванг Жанпрам оролцсон дөрвөн төрөлдөө бүгдэд нь түрүүлж алтан медаль хүртжээ. Тэрбээр 100 метрийн гүйлт, жад, зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 100-гаас дээш насны ангилалд оролцсон бөгөөд эдгээр төрөлд бүгдэд нь өрсөлдөгчгүй буюу ганцаараа оролцсон байна. Өмнөх наадмуудад мөн олон жил амжилттай оролцож байснаар, авсан нийт медалийн тоо нь ийнхүү 60 болсон талаар AFP агентлаг мэдээллээ. Түүний охин, эдүгээ 75 настай Сирипан Жанпрам аавыгаа хөгжөөн дэмжсэн бөгөөд тэрбээр өмнө нь энэ наадамд мөн удаа дараа оролцож нийтдээ гурван медаль хүртсэн гэнэ. Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн мастеруудын их наадамд 30-аас дээш насны ямар ч хүн оролцож болдог. Наадам анх удаа 1985 онд Канадын Торонто хотод болж, 8305 тамирчин оролцож байсан бол энэ удаагийн наадамд 25049 хүн оролцсон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: I-HWA CHENG/AF
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.