Газар хөдлөлтөд сүйдсэн Туркийн Кахраманмараш хотод Азербайжан улс шинэ хороолол барьж өгөв
Анд нөхдийн мэдээ
2025-06-20
2023 онд Туркэд хүчтэй газар хөдлөхөд голомтод нь оршиж байсан Кахраманмараш хот хамгийн их өртөж сүйдсэн билээ. Тэгвэл өчигдөр тус хотод Турк, Азербайжаны ерөнхийлөгч нар “New Azerbaijan Neighborhood” орон сууцны хорооллыг нээх ёслолд оролцож, газар хөдлөлтөд өртсөн бүс нутагт 250 мянга дахь байшинг хүлээлгэн өгсний баяр тэмдэглэжээ. Тус хорооллыг Азербайжаны дэмжлэгээр барьсан бөгөөд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн байна. Иймд хоёр талын ерөнхийлөгч үг хэлэхдээ зовох цагт нэгэндээ үргэлж тусалсаар ирснээ дурджээ. Мөн Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийг богино хугацаанд сэргээн босгож буйг онцолж, "Надад итгээрэй, ийм том гамшгийн дараа өөр ямар ч улс үүнээс хурдан сэргээн босгож чадахгүй" гэв. Кахраманмараш хотыг 2023 оны есдүгээр сард сэргээн босгож эхэлсэн байна. Харин энэ оны эцэс гэхэд газар хөдлөлтөд өртсөн 11 бүс нутагт 453 мянган байшин нэмж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.