images

Японы эзэн хааны гэр бүлийн Монголд айлчлах товыг зарлалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


   Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нар ирэх долоодугаар сард Монголд айлчлахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл хааны гэр бүл долоодугаар сарын 6-13-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийхээр болсныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар айлчлалын хүрээнд албан ёсны уулзалт хийхээс гадна Үндэсний их баяр наадмын нээлт болон ёслолын бусад ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцож, Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д олзлогдон Монголд амиа алдсан япон цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ажээ. Эзэн хаан Нарүхито угсаа залгамжлагч хунтайжийн хувиар Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд 2007 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан бол энэ удаагийн айлчлал нь анхны төрийн айлчлал болж байна. Харин  Японы эзэн хааны гэр бүлийн хувьд 2023 онд Индонез, 2024 онд Их Британид хийсэн айлчлалын дараа гадаадад хийж буй гурав дахь айлчлал юм. Сонирхуулахад, Японы эзэн хаан өнгөрсөн хоёрдугаар сард 65 нас хүрсэн билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.