Японы Изүнокүни хотын захиргаа Сонгинохайрхан дүүрэгт найрамдлын бэлэг илгээлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-19
Японы Шизүока мужийн Изүнокүни хот Сонгинохайрхан дүүрэгт түргэн тусламжийн автомашин бэлэг болгон илгээсэн талаар тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Энэ онд Изүнокүни хот, Сонгинохайрхан дүүрэг хооронд найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа тул манайд галын насосны болон түргэн тусламжийн автомашиныг бэлэг болгон энэ сарын 17-нд Монгол руу илгээжээ. Хоёр автомашин Хятадын Тяньжин хотын боомтоор дамжин долоодугаар сарын эхээр Монголд ирэх юм байна. Найрамдлын бэлгийг ачих ёслолын үеэр Изүнокүни хотын дарга Ямашита Масаюки “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад манай хотоос илгээж буй автомашинуудыг сайн ашиглаж, үр дүн гаргахыг хүсэж байна. Монголд саадгүй, хурдан хүрээсэй" гэжээ. Тус хот Сонгинохайрхан дүүрэгт бэлэг илгээхэд 8.5 сая иений зардал гаргасан байна. Тухайлбал, гал унтраах болон түргэн тусламжийн автомашины хүрдийг Монголын замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн өөрчилж илгээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.