images

Хоошёорюү С.Бямбасүрэн будаа тарив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-05


   Японы мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, энка дуучин Сачико Кобаяшитай хамт Нийгата мужийн Токамачи хотын тариалангийн талбайд өнгөрсөн долоо хоногт хүүхдүүдэд зориулан будаа тарьж буй нэвтрүүлэг “Niigata” телевизээр тавдугаар сарын 30-нд гарлаа. С.Бямбасүрэн тэнд хоёр жилийн өмнө сэкивакэ цолтой байхдаа анх очиж будаа тарьснаа хуваалцсан байна. Тэрбээр энэ жил тариачдын дэмжлэгээр будаа тариалагч машиныг анх удаа ашиглаж үзсэн аж. Тэдний тарьсан ургацыг аравдугаар сарын эхээр хураана. Нийгата мужаас гаралтай дуучин Сачико Кобаяши нь гурван жилийн өмнө "Аз жаргалын төсөл" эхлүүлж, хүүхдүүдэд хандивлах сайн чанарын будаа тарьж эхэлжээ. Улмаар өнгөрсөн онд Японы хүүхдийн асрамжийн газар, кафе зэрэг 15 газарт нэг тонн будаа хандивласан байна. Тэрбээр "Өнгөрсөн жил будаа тариалах үеэр би Хоошёорюүг "Чи ёкозүна болно" гэж хэлэхэд "Би чадах бүхнээ хийнэ" гэж хариулсан. Миний хэлсэн биеллээ олсонд маш их баяртай байна. Хоошёорюү үнэхээр мундаг" хэмээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.