images

“Чио Чио Сан” дуурьд монгол, солонгос уран бүтээлчид хамтран тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-04


   Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр Өмнөд Солонгосын талтай хамтран Италийн хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй “Чио Чио Сан” дуурийг энэ амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Энэ тоглолт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ сарын 7-ны тоглолтод гол дүрийг бүтээх бол 8-ны тоглолтод УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, Ж.Энхмаа нар гол дүрд тоглох аж. “Чио Чио Сан” буюу “Madam Butterfly” дуурь нь дэлхий дахинаа хамгийн их тоглогддог дууриудын зургаадугаарт жагсдаг билээ. Монголын тайзнаа энэ дуурийг анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, хөгжмийг Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар удирдсан байдаг. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.