Өнөөдөр Б.Ганхайч, Л.Энхрийлэн, О.Шинэбаяр нар барилдана
Чихэнд чимэгтэй
2025-06-16
Унгар улсын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэй 81, эмэгтэй 63 кг жингийн барилдаан өнөө орой болно. Монголоос эрэгтэй 81 кг жинд ААШТ-ий мөнгөн медальт О.Шинэбаяр, эмэгтэй 63 кг жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Л.Энхрийлэн, ААШТ-ий аварга Б.Ганхайч нар барилдана. Одоогийн байдлаар манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд К.Ёолк хүрэл медаль хүртээд байна. Будапештын ДАШТ-д дэлхийн зургаан тивийн 93 орны 556 бөх хүч үзэж байгаагийн 294 нь эрэгтэй, 262 нь эмэгтэй юм. Тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж буй энэ үед медалийн чансаагаар Япон, Франц, Итали, Гүрж, Бразил тэргүүлж Монгол улс 13 дугаарт эрэмбэтэй явна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.