images

Хятадыг эсэргүүцэгч Тайванийн улс төрч, цахим орчны нөлөөлөгч Шанхайд очжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-12


   Тайванийн цахим орчны нөлөөлөгч, тус улсын Шинэ хүчний намын үүсгэн байгуулагч, Хятадыг эсэргүүцдэг, “Чингис хаан фитнесс клуб” бялдаржуулах, тулааны урлагийн сүлжээ төвийн эзэн Чэн Чи-хан Хятадад иржээ. Тэрбээр тус улсаар зургаан хоног аялах бөгөөд аяллаа шууд дамжуулж байгаа юм. Тиймээс сэтгүүлчид энэ тухай Хятадын Коммунист намын Төв хорооны Тайванийн асуудал хариуцсан газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнляниас өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр асуусан байна. Тэрбээр “Би ноён Чэнийг өчигдөр Шанхайд ирснийг мэдлээ. Тайван сайхан аялахыг түүнд ерөөж байна” гэжээ. Харин Чэн Чи-ханы аяллын зорилго нь Хятадын нийгмийг тайваньчуудад яг байгаагаар нь харуулах явдал аж. Тэрбээр “Би амьдралдаа хэзээ ч эх газарт очихгүй гэж нэг удаа өөртөө тангараглаж байсан. Гэвч бодит үнэнийг нүдээр үзэх замыг сонгосон минь энэ” гэсэн байна. Харин Жу Фэньлян “Манай Тайванийн иргэд, цахим орчны алдартнууд Хятадад зочилж нутгийн хоол идэж, тээврийн хэрэгслээр зорчин, сайн чанарын бүтээгдэхүүн худалдан авч, таатай аялахыг урьж байна” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.