images

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-03


   Өмнөд Солонгосын 21 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 6 цагт эхэллээ. Сонгуульд долоон хүн нэр дэвшиж байгаа бол 9 цагийн байдлаар сонгуулийн ирц 9.2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, тус улсад сонгуулийн насны 44.3 сая иргэн байгаагаас 4.09 сая нь сонгуулиа өгөөд байна. Саналыг орон даяарх 14529 санал хураах цэгт оройн 20 цаг хүртэл авна. Тус улсын Үндэсний сонгуулийн хороо өнгөрөгч сарын 29-30-нд биеэр очиж сонгууль өгч чадахгүй хүмүүсийн саналыг хураасан. Харин гадаадад суугаа солонгос иргэд тавдугаар сарын 20-25-нд саналаа өгсөн бөгөөд ирц нь 79.5 хувь буюу түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.