images

Монгол улс Аялал жуулчлалын сургалтын төвтэй боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-02


   Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоотой хамтран Улаанбаатар хотод Аялал жуулчлалын сургалтын төв нээлээ. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу барьсан уг төвд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт орох юм. Шинэ төв нийт 2739.8 м/кв талбайтай, 250 хүний багтаамж бүхий сургалтын заал, 10-30 хүний багтаамжтай зургаан анги, тогоочийн сургалт орох иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимтай буюу жилд 850-2600 хүнийг шинээр, 1800-5700 хүнийг давтан сургах хүчин чадалтай ажээ. Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар хороод тус төвд жуулчин тээвэр, аяллын хөтөч, зочлох үйлчилгээ, ресторан, зоогийн газар, зөөгч, аялал жуулчлалын менежмент, аяллын тогоочийн ур чадвар, цахим технологийн сургалт явуулах юм байна. Мөн Өмнөд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн сайн дурын ажилчид 2028 оныг хүртэл тус төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, багш сургагч бэлтгэх зэрэгт тусална.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.