images

Оозэки Ооносато нэг ч өвдөг шороодолгүй 50 хувийн амжилт гаргав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-19


   Токио хотын Рёогокү ордонд болж буй Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёг найм давж, ганц ч унаагүй яваа оозэки Ооносато тэргүүлж байна. Тэрбээр ням гарагийн барилдаанд маэгаширагийн гуравдугаарт эрэмбэтэй Хирадоүмигээр давав. Ийнхүү барилдааны талаас илүүд давж 50 хувийн амжилт гаргасан залуу оозэки одоо долоо давж буюу нэг ч ялагдахгүй барилдвал ёкозүна цолны болзол хангана. Түүний араас нэхэж яваа өрсөлдөгч нь долоон даваатай Хакүохо юм. Харин ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн зургаан даваатай барилдаж байгаа бол цолоо хадгалж үлдэхийн төлөө барилдаж буй оозэки Котозакүра болон Киришима Б.Лхагвасүрэн нар тус бүр таван даваатай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.