images

Нойргүйдлээс сэргийлэх ийм арга шинжлэх ухааны үндэслэлтэй юу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   АНУ-ын Миссисипи мужийн иргэн Келли Гэйли хэмээх бүсгүй нүүрээ цамцаараа ороогоод унтахаар хэвтэж буй бичлэгээ цахим орчин нийтэлсэн байна. Тэрбээр бичлэгтээ "Би олон сар хоног нойргүйдээд аргаа ядахдаа энэ аргыг хэрэглэсэн. Гэтэл гайхалтай үр дүн гарлаа” гэсэн тайлбар хийжээ. Түүний хэрэглэсэн арга нь байнга өмсдөг цамцаа дундуур нь хоёр нугалж нүүрээ бүтээгээд хоёр ханцуйг нь эрүүн дээгүүрээ ороон чихнийхээ ард аваачин зангиддаг аж. Улмаар "Энэ нь гүн нойрсох хамгийн сайн арга. Ойрд ингэж сайхан унтсангүй" гэжээ. Энэ бичлэгийг цахим орчинд 24 сая гаруй удаа үзсэн бөгөөд хүмүүс мөн ийм маягаар унтаж буйгаа бичлэг хийн “TikTok”-д байршуулах болсон байна. Энэ аргыг эмч, мэргэжилтнүүд шинжлэх ухааны үндэслэлтэй, сайн унтаж амрахад тустай хэмээн тайлбарлажээ. Нойрны мэргэжилтэн, доктор Жессика Андраде “Хүний байнга өмсдөг хувцас нялх цагийн өлгийтэй адилхан. Нялх хүүхдийг зузаан даавуугаар өлгийдөхөд сайн унтдагтай нэгэн адил цамцаараа нүүрээ бүтээх нь гэрэл, дуу чимээг хааж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг” гэжээ. Улмаар амьсгалахад саад болохооргүй сул ороохыг зөвлөөд “Энэ нь танд таагүй санагдаж хүссэн үр дүнд хүрэхгүй бол өөр арга хэрэглэхээрэй” хэмээн зөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.