images

Улаанбаатарт хятад киноны долоо хоног болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-15


   Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд кино долоо хоног эхэллээ. Энэ талаар тус төвийн захирал, Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны консул Ли Жи “Кино бол урлагийн гэрэл сүүдэр, бодит амьдралын толь, соёлын элч, өөр соёл хоорондын ижил талыг сурах, солилцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэгч” гэжээ. Мөн сүүлийн хэдэн жилд Монголын телевизээр хятад кино гарах нь нэмэгдэж, хоёр улсын соёлын харилцаанд чухал нөлөө үзүүлэх болсныг дурдсан байна. Кино долоо хоног лхагва гарагт эхэлсэн бөгөөд "The Captain", "Nezha: Birth of the Demon Child", "Galaxy Tutoring Class", "The Four", "Ex 3: Goodbye Ex", "Pegasus" киног үзүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.