images

В.Путины охин дэлгэрэнгүй ярилцлага өгчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-16


   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ууган охин Мария Воронцовагийн оны өмнө өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг Москва хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх ашгийн бус “МедТех Москва” байгууллага Youtube сувгаараа цацжээ. Эндокринологич мэргэжилтэй М.Воронцова олны өмнө төдийлөн ил гардаггүй юм. Барууны орнууд В.Путины хоёр охиныг хориг арга хэмжээ авах хүмүүсийн жагсаалтад 2022 онд оруулсан билээ. 42 минут үргэлжилсэн ярилцлагадаа М.Воронцова гэр бүл, эцэгтэйгээ холбоотой ямар нэг зүйл яриагүй бөгөөд дэлхийн анагаах ухааны дэвшил, утга зохиол, хөгжмийн урлагийн талаар өгүүлсэн байна. Улмаар “Орос бол хүн төвтэй нийгэм болохоос эдийн засаг төвтэй нийгэм биш”, “Бидний хувьд хүний ​​амь насыг эрхэмлэх нь хамгийн дээд үнэт зүйл” гэх зэрэг олон нийтэд хандсан үгс хэлжээ. Түүний энэ ярилцлагын дараа цахим хэрэглэгчид болон гадаадын зарим сэтгүүлчид хэлсэн үгийг нь шүүмжилж “Хоёр жил шахам үргэлжилж буй Украины дайнд В.Путин ямар ханддаг билээ? Тэрийг нь бодохоор Воронцовагийн үгэнд итгэх аргагүй" гэсэн байна. Тухайлбал ВВС-ийн сурвалжлагч Фрэнсис Скар цахим хуудсандаа түүний хэлсэн үгийг эш татаад “Эрхэмлэдэг бол сайн л байна. Ялангуяа Украинтай дайтаж буй орос цэргүүдийн амь насыг" хэмээн ёжилжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.