images

Владимир Путин Курилын аралд очино

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-11


   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японтой газар нутгийн маргаантай байгаа Курилын аралд айлчлахаа мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр Хабаровск хотод Алс Дорнодын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа Курилын арлын талаар "Харамсалтай нь би тэнд хараахан очиж үзээгүй байна. Гэхдээ удахгүй заавал очих болно" хэмээн хэлсэн тухай РИА Новости агентлаг мэдээлэв. Мөн тэрбээр Курилын арлуудыг маш сонирхолтой газар гэж сонссоноо хэлж тус бүс нутагт аялал жуулчлалын кластер хөгжүүлэх санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Орос улс Курилын асуудлаар Японтой газар нутгийн маргаантай хэвээр байгаа. Эдгээр арлуудын хамгийн том нь болох Кунашир, Итуруп, Хабомаи, Шикотан нь одоогоор ОХУ-ын Сахалин мужийн харьяанд байдаг. Дэлхийн II дайны дараа эдгээр арлуудыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан юм. Япон, ЗХУ-ын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосны дараа гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон дипломат баримт бичиг болох “Япон-Зөвлөлтийн хамтарсан тунхаг”-т "Энхийн гэрээ байгуулсны дараа ЗХУ Хабомаи болон Шикотан арлыг Японд шилжүүлнэ" гэж заасан байдаг. Гэвч хоёр улс энхийн гэрээ байгуулаагүй явсаар өдийг хүрчээ. Орос улс 2022 онд Украинд хийсэн “Цэргийн тусгай ажиллагаа”-ны дараа Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээнд нэгдсэн Япон улсыг найрсаг бус орны тоонд оруулж, энхийн гэрээ байгуулах хэлэлцээрээ зогсооно гэж мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.