100 гаруй жилийн өмнө буруу хэвлэгдэж гарсан марк өдгөө 2 сая долларын үнэ хүрнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-11
Америкийн алдарт "The Simpsons" хүүхэлдэйн кинонд гардаг ховор марк дуудлага худалдаанд орохоор болжээ. “New York Times” сонины мэдээлснээр ирэх сарын 8-нд Нью-Йорк дахь Роберт Сигелийн галлерейд болох дуудлага худалдаагаар "Inverted Jenny" нэртэй тус ховор маркыг борлуулахаар болсон байна. "Inverted Jenny" нь 1918 онд үйлдвэрлэсэн 24 центийн нэрлэсэн үнэ бүхий зөвхөн агаарын тээвэрлэлтэд зориулагдсан марк юм. Яагаад ийм нэртэй болсон тухайд бол үйлдвэрлэлийн явцад зураг нь буруу хэвлэгдсэнтэй холбоотой ажээ. Маркийн гол хэсэгт Женни хэмээх хос далавчит онгоцыг дүрсэлсэн бөгөөд хэвлэхдээ буруу харуулан хэвлэсэн байна. Үүнээс шалтгаалан "урвуу" гэсэн утгатай "Женни" гэсэн үгээр нэрлэгджээ. Уг маркийг ердөө 100 ширхэгийг хэвлэж зах зээлд гаргасан бөгөөд хамгийн түрүүнд худалдаж авсан хүн бол Уильям Роби хэмээх санхүүгийн ажилтан байв. Тэрбээр үдийн цайны цагаараа шуудангийн газарт зочилж 24 доллараар уг маркийг худалдан авсан байна. Сонирхолтой нь буруу хэвлэгдсэн маркийг буцааж авахаар түүн дээр албаны хүмүүс ирэхэд нь тэрхүү өвөрмөц маркийг өгөхгүйн тулд тэднээс бултсан байна. Долоо хоногийн дараа Робби уг маркаа өөр хүнд 15,000 доллараар заржээ. Энэ нь 625 дахин өсгөж зарсан гэсэн үг бөгөөд долларын ханшийг цаг хугацааны явцад хөрвүүлдэг “Dollar Times” сайтын мэдээлснээр өнөөдөрийн ханшаар 324,960 доллар хүрсэн аж. Энэ удаа дуудлага худалдаанд орох марк нь нэгэн санхүүгийн ажилтны мөнгөний сейфэнд олон жил хадгалагдсаар 2018 онд дуудлага худалдаанд орж 1.6 сая доллараар зарагдаж байжээ. Одоо болох дуудлага худалдаагаар уг маркийг 2 сая доллар хүрнэ гэж тооцоолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.