images

Хятадын компани Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-28


   Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр байгуулахаар болжээ. Тус компани жилд таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 150 сая орчим юань зарцуулна гэж тооцоолсон байна. Одоогийн байгаа нүүрс угаах үйлдвэр нь жилд хоёр сая тонныг боловсруулах хүчин чадалтай бөгөөд шинэ үйлдвэр байгуулснаар экспортод гаргах түүхий коксжих нүүрсний чанарыг сайжруулж, тээврийн зардал буурна хэмээн төлөвлөсөн байна. Түүнчлэн шинээр баригдах үйлдвэрийн тендерийн урьдчилсан загварыг энэ онд зарлана хэмээн тус компанийн мэргэжилтнүүд зарлалаа. Тус корпорацийн охин компани болох “Мон Энко” нь Хөшөөтийн нүүрсний уурхайд олборлолт хийж, урд хөрш рүү экспортолдог юм. Компанийн нийт орлого энэ оны эхний хагас жилд 516.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 385 хувиар өссөн байна. Энэ хугацаанд тус компанийн борлуулсан нүүрсний хэмжээ ойролцоогоор тав дахин өсөж, 4.9 сая тонн хүрчээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.