Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулах бүх нийтийн гүйлт болно
Чихэнд чимэгтэй
2023-04-17
"Эрүүл ирээдүйн төлөө эрүүл нүд" уриан дор хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих бүх нийтийн гүйлт энэ сарын 23-ны өдөр болох гэж байна. Тус арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, "Ахиллас Монгол" олон улсын байгууллага тэргүүтэй 12 байгууллага хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Оролцох иргэдийг 23-ны өдөр хүртэл цахимаар бүртгэж, бүртгэлийн хураамжийн орлогыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлах юм. Төлбөрийн тухайд гүйх замын уртаас хамаарч харилцан адилгүй үнэтэй гэнэ. Тухайлбал, 1.5 км зайд 5000 төгрөгийн хураамж төлөх бол 3.4 км -т 10 мянга, 6.8 км-т 15 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Ингэхдээ 3.4 болон 6.8 км нь ганцаарчилсан төрөл бөгөөд 1.5 км-т гэр бүлээрээ гүйх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.