images

Монгол, Японы цэргийн инженерүүд хамтарсан сургалт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-17


   Монгол, Японы зэвсэгт хүчний 30 гаруй цэргийн инженерийг “Зам-2023” сургалтад хамруулахаар болжээ. Тус сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн цэргийг томилон ажиллуулахад боловсон хүчнээр хангах зорилгын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд бие бүрэлдэхүүнүүд хоёр долоо хоногийн турш харилцан туршлага солилцож, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжтой юм. Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс есөн хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн ба арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Японы Элчин сайд Кобаяши Хироюки болон тус улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид оролцсон юм. Энэ сургалтыг 2014 оноос жил бүр зохион байгуулсны үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний автозамыг барих чадвар эзэмшсээр байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.