Польшийн Ерөнхийлөгч Монголд төрийн айлчлал хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-17
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад гэргий Агата Корнхаузерийн хамтаар энэ сарын 24-наас 26-ны өдрүүдэд айлчилна. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа бөгөөд манай улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа гэнэ. Манай улсад 1990 оноос хойш Польш улсаас хамгийн сүүлд буюу 2013 онд ерөнхийлөгч Бронислав Коморовски айлчилж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.