Орхон: Төвийн бүсийн 300 сувилагч нэг дор
Чихэнд чимэгтэй
2023-04-17
Монголын сувилагчдын нийгэмлэгээс энэ оныг Сувилагчийн эрхийг хамгаалах жил болгон зарлажээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Төвийн бүсийн сувилагчдын уулзалтыг Орхон аймагт зохион байгуулж, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн 300 гаруй сувилагч оролцсон байна. Тэд уулзалтаар эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх сургалтад хамрагдаж, сувилагч, тусгай мэргэжилтний хүний нөөцийн асуудлыг хөнджээ. Манай улсын хэмжээнд 13773 сувилагч ажиллаж буй. Энэ мэргэжлийг сонгож суралцах хүүхдүүдийн тоо жилээс жилд буурсан, мэргэжлийн үнэлэмж доогуур, цалин хөлс, нийгмийн баталгаа бага гэдэг шалтгаанаар хүний нөөцийн хомсдолд орж байгаа аж. Энэ талаар Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, дэд профессор Д.Нямсүрэн хэлэхдээ “Сувилагчдад мэргэжилдээ дур сонирхолтой, мэргэжлээ дээшлүүлэх боломжтой, хөдөлмөрийн нөхцөл уян хатан байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.