images

Илон Маск Хятадын эрх баригчидтай уулзана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     АНУ, БНХАУ-ын хоорондын зөрчил хурцдаж байгаа энэ үед АНУ-ын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд Хятадад айлчлахаар төлөвлөж байна. Тус улсын Худалдааны яамны ахлах албан тушаалтнууд хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн экспортын зохицуулалтын асуудлаар хэлэлцэхээр ирэх долоо хоногт Бээжин болон Шанхай хотод айлчлахаар болжээ. Энэ нь АНУ-ын Худалдааны сайд Жина Ламондогийн Хятадад хийх айлчлалын өмнөх хоёр улсын зөвлөлдөх уулзалт болох ажээ. Бизнесийн хүрээнээс “Tesla” компанийн захирал Илон Маск Хятадад айлчлах гэнэ. И.Маск тус компанийн дэд захирал Жу Шио Тунгийн хамт Хятадад айлчилж, Шанхайн үйлдвэртэй танилцана гэж “Bloomberg” мэдээлэв. И.Маскийн хуваарьт мөн Хятадын эрх баригчидтай хийх уулзалтууд багтсан байна. Хятад бол өнгөрсөн онд “Tesla”-гийн нийт борлуулалтын 22.3 хувийг эзэлсэн хамгийн том зах зээл юм. “Model 3” болон “Model Y” загваруудыг үйлдвэрлэдэг Шанхай дахь үйлдвэр өнгөрсөн онд 710 мянган ширхэгийг хийсэн нь нийт үйлдвэрлэлийн 52 хувийг бүрдүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.