images

81 настай хоёр найз дэлхийгээр 80 хоног аялжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     Баримтат гэрэл зурагчин Элли Хамби, физик эмчилгээний эмч Сэнди Хазелип нар өдгөө 81 настай бөгөөд нэгдүгээр сарын 11-нд дэлхийгээр 80 хоног аялахаар замдаа гарчээ. Тэдний эхний зогсоол Антарктид байсан бөгөөд энэ тухай Э.Хамби CNN агентлагт ярилцлага өгөхдөө "Хоёр өдрийн турш Антарктидын цас мөсөн дунд өнхөрч, гулсаж хөгжилтэй байснаас гадна оцон шувуу, мөсөн уул, голыг харах үнэхээр гайхалтай байсан" хэмээн ярьжээ. Тэд аяллаа баримтжуулан блог хөтөлж явсан бөгөөд “Traveling grannies” буюу “Аялж яваа эмээ нар” гэсэн “TikTok”, “Instagram”, “Facebook” хаягтай. Э.Хамби, С.Хазелип нар гурван сарын хугацаанд аялахдаа Египетэд тэмээ унаж, Балид заан үзэж, Балбад бүжиглэж, Финландад туйлын туяа харжээ. Энэ бүхний эцэст ямар ч маргаангүйгээр аяллаа дуусгасан тухай “Бид хоёул бие даасан, маш зөрүүд хүмүүс. Гэхдээ хэн хэндээ эрх чөлөө олгосон. Бид зүгээр л бие биенээ ойлгож, сайхан зүйлс хийж байгаагаа мэдэж, бие биенийхэээ мэдрэмжийг хүндэтгэсэн” хэмээн Э.Хамби ярьсан байна. Мөн “Бид амралт төлөвлөөгүй. Харин өдөр бүр адал явдалтай учрахыг хүссэн. Үнэхээр л өдөр бүр адал явдлаар дүүрэн байсан” гэжээ. Тэд аяллаа дуусгаж Техас дахь гэртээ буцацгаасан бөгөөд дараагийн аяллаа хэдийнэ төлөвлөчихсөн гэнэ. Ийнхүү нас өндөр болсон хойноо дахин аялах шийдвэр гаргах болсон тухай асуултад С.Хазелип “81 нас бол аялахад хамгийн тохиромжтой нас. Хөгшрөх нь чамд шийдвэр гаргах бяцхан ид шид өгдөг” хэмээн хариулжээ. Тэд уг нь 2022 онд 80 насандаа 80 хоног аялахаар дөрвөн жилийн өмнө ярилцсан ч цар тахлын хөл хорионы улмаас 81 насандаа аялалд гарсан нь энэ ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.