images

Хятадад Майн баяраар тав хоног амарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-03-22


     Хятадад цар тахлын хорио цээрийн дэглэм тавигдсанаар аялал жуулчлал сэргэж энэ жил тав хоног амрах болсон Майн баяр буюу тавдугаар сарын 1-ний өдрийн аяллын захиалгын тоо гурав дахин нэмэгдсэн тухай “Жейл Финанс сонин мэдээлжээ. Үүний дотор орон нутгийн холын аялал болон гадаад аяллын захиалга 80 хувийг эзэлж олон улсын нислэгийн захиалга 46 хувиар өссөн байна. Түүнчлэн Trip.com онлайн аялал жуулчлалын агентлагийн дотоодын нислэгийн тийзийн захиалга өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 90 хувиар өсжээ. Өнөөдөрийн байдлаар Бээжингийн Тяньаньмэнь, Шанхайн "The Bund" зэрэг аялал жуулчлалын алдартай газруудын зочид буудлын захиалга дүүрсэн байна. Энэ жилийн тус улсад Майн баярын амралт дөрөвдүгээр сарын 29-ний Бямба гарагаас тавдугаар сарын 3-ны хооронд тав хоног үргэлжлэх бөгөөд энэ нь цагаан сараас хойшхи хамгийн урт амралт болж буй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.