Украин, Орос улс олзлогдогсод солилцов
Анд нөхдийн мэдээ
2025-05-26
Өнгөрсөн 24-ний өдөр Украин, Орос улс тус бүр 307 цэргийн олзлогдогсод солилцсон байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Орост хоригдож байсан Украины 307 цэргийг буцаан авсан тухай мэдэгдээд "Олзлогдогсод солилцох ажиллагаа үргэлжилнэ гэдэгт найдаж байна" гэв. Улмаар “Бидний зорилго бол Орост хоригдож буй бүх иргэдээ эх орондоо эргүүлэн авах явдал" гэжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ “Киевийн дэглэмийн хяналтад байсан Оросын 307 цэргийг буцаан авч, оронд нь Украины талаас олзлогдсон 307 цэргийг буцаан өгсөн” гэж мэдэгджээ. Мөн олзноос суллагдсан орос цэргүүд өдгөө Беларусь улсад байгаа бөгөөд шаардлагатай эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа авч эмчилгээ хийлгэж байгаа болохыг дурджээ. Хоёр улс өнгөрсөн 16-ны өдөр Туркийн Истанбул хотноо уулзалт хийж, олзонд байгаа 1000 цэргийг солилцохоор тохиролцсон юм. Үүний дагуу 23-ны өдөр болсон анхны ажиллагаагаар цэргийн албан хаагч болон энгийн иргэн нийлсэн нийт 390 хүнийг солилцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.