Аргентин: Төрийн албаны алдаанаас болж жирийн иргэн гэмт хэрэгтэн болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-26
Аргентин улсын мужийн захиргааны буруутай үйлдлээс болж жирийн эмэгтэй гэмтэн болоод байна. Тодруулбал тус улсын иргэн Вероника Акоста хэмээх эмэгтэйн сар бүр олгодог хүүхдийн мөнгө нь орсон эсэхийг лавлаж дансаа шалгахад 510 сая песо буюу 45 сая орчим доллар дансанд нь орсон байжээ. Сан Луис мужийн засгийн газрын нягтлан бодогчийн алдаанаас болж уг мөнгө түүний дансанд байршсан байжээ. В.Акоста уг мөнгийг эх үүсвэрийг нь баталгаажуулалгүйгээр өөрийн удраар зарцуулж, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хөргөгч, богино долгионы зуух, зурагт, гэрийн тавилга, хуучин машин зэргийг худалдан авсан байна. Түүгээр үл барам хамаатан садныхаа зургаан хүнд мөнгө илгээжээ. Маргааш өдөр нь мужийн захиргаа буруу данс руу мөнгө шилжүүлснээ мэдэж уг дансыг царцааж, мөнгөний 90 хувийг эргүүлэн авсан байна. Хуулийн байгууллага В.Акоста болон ажлын алдаа гаргасан таван хүнд улсын хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэргээр шалгаж байна. В.Акоста бүсгүй "Гэнэт орж ирсэн энэ их мөнгийг би бурхны бэлэг гэж бодсон. Үүнийг би хэн нэгнээс хулгайлаагүй” гэж мэдүүлжээ. Мөн түүний өмгөөлөгч "Төр засгийн алдаанаас болж мөрөөрөө амьдарч байсан жирийн иргэн гэмт хэрэгтэн болоод байна” гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.